М. Учрал


Минниесота мужид цэрэг байрлуулж эхэллээ

hi

    АНУ-ын Минниесота мужид өнгөрсөн даваа гарагт цагаан арьст цагдаагийн буруутай үйлдлээс болж өнгөт арьст 46 настай Жорж Флоид хэмээх хүн амиа алдсан хэрэг гарсан билээ. Хэргийн газарт дуудлагаар ирсэн цагдаа нар гартаа ямар ч зэвсэггүй Флоидыг сэжигтнээр баривчлахдаа гарыг нь гавлаж, газар хэвтүүлээд хүзүүн дээр нь хэдэн минутын турш өвдөглөн суусан юм. Флоид амьсгалж чадахгүй байна гэдгээ олон удаа хэлсэн ч цагаан арьст цагдаа түүнийг үл хайхран өвдөглөсөөр байгаа нь олон нийтийн сүлжээгээр цацагдсан бичлэгээс харагддаг. Ингээд Флоидыг эмнэлэгт хүргэсэн ч тэр удалгүй амьсгал хураасан байна. Тухайн баривчилгааны үеэр ажилласан дөрвөн цагдааг удирдлагууд нь ажлаас нь халах арга хэмжээ авсан ч иргэдийн хувьд тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэж жагсаж эхэлсэн.

Гэвч жагсаал эмх замбараагүй байдал дагуулж, нөхцөл байдал хүндэрсэн тул Миннесота мужийн захирагч Тим Уолц онц байдал зарлаад байна. Түүнчлэн Үндэсний Гвардын цэргүүдийг тус мужид байрлуулж эхлээд байна.

Эх сурвалж: bbc

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 4 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0