М. Учрал


ТУГ.МН САЙТЫН БАРИМТ ЦУВРАЛ Ц.ЦОГЗОЛМААГИЙН ТӨСВИЙН ХУУЛЬ ЗАССАН 12 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХУЛГАЙ

hi

   Ц.Цогзолмаа маш ноцтой үйлдэл хийсэн байна. Монгол Улсын Төсвийн тухай хуулийн Хавсралт 2-т заасан XIII.1.1.4-т “Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлгийн барилга төслийн Монголын талын хөрөнгө /Улаанбаатар/ төсөвт өртөг 12.900 тэрбум гэж заажээ.

Гэтэл Ц.Цогзолмаа Төсвийн тухай хуулийн Хавсралт 2-ыг хуулж тавиад “XIII.1.1.4.1. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн барилга” гэж нэмэлт оруулж бичсэн байна.

Улмаар Ц.Цогзолмаа 40 хоногийн дараа тендер зарлахдаа Монгол Улсын Төсвийн тухай хуулийн Хавсралт 2-т зааснаар “Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлгийн барилга төслийн Монголын талын хөрөнгө /Улаанбаатар/ гэж зарласан байгаа юм.

Асуудлын гол нь энэ. Маш ноцтой. Үүнээс цаашаа бол энэ том төслийг “Эрдэнэт Орчлон” хэмээх компани ямар ч өрсөлдөгчгүйгээр авчихсан байгаа юм. Үнэлгээний хороог түүний хамаатан БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Т.Ням-Очир даргалсан. Чоно борооноор гэгчээр Дэд сайдын суудалд өрсөлдөөн ширүүсэх үеэр Ц.Цогзолмаа ээлжит халаа сэлгээгээ хийгээд амжиж. Тодруулбал Д.Тэрбишдагва гишүүний гарын хүн хэмээн нэрлэгдэх  Д.Эрдэнэчимэгийг халж, нэг нутгийнх, ойр дотно харилцаатай Т.Ням-Очирыг Төрийн нарийн бичгийн үүрэг гүйцэтгэгч болгож амжаад “Эрдэнэт Орчлон” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг үйлдэхдээ хоёр ноцтой зөрчил гаргасан.

Эхний бичгийг яамны бланк дээр гаргаж, сүүлийн хэсэгт нь “Шаардлага хангасан гүйцэтгэлийн баталгааг энэхүү мэдэгдэл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор ирүүлээгүй нь гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгох үндэслэл болно” гэсэн байна.

Хамгийн ноцтой нь тэр албан бичгийг Ц.Цогзолмаагийн бланк дээр бичээд, сүүл хэсэгт дээр дурдсан 14 хоногийг 21 хоног болгосон байна.

Энэ асуудлаар “Эрдэнэт Орчлон” ХХК нь гүйцэтгэлийн баталгааг хуулийн хугацаанаас дөрөв хоног хэтрүүлж банкинд байршуулсан өөрөөр хэлбэл Ц.Цогзолмаа “Эрдэнэт Орчлон” ХХК-ийг тендерт ялуулахын тулд өөрт байгаа бүх эрх мэдлийг ашиглан хуулийг өөрчилж, уландаа гишгэсэн байгаа юм.

Үүнээс гадна бас нэг ноцтой нь “Эрдэнэт Орчлон” ХХК-тай гэрээ байгуулаад удалгүй “Эрдэнэт орчлон” компанийн захирал Г.Баярцэцэгийн /нөхөр Б.Султааны/ хүү С.Тогтохыг “Гадаадын төсөл, хөтөлбөрийн төсвийн төлөвлөлт, олон улсын байгууллагын уялдаа, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн”-ийн албан тушаалд томилсон байна. С.Тогтох нь төрийн албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалт өрөөгүйг төрийн албаны зөвлөл шалган тогтоожээ.

Мөн Төсвийн тухай хуулийн 3.4-д “Төсвийн харилцааг зөвхөн энэ хуулиар зохицуулах бөгөөд орон нутаг, салбарын үйл ажиллагаанд санхүүжилтийн эх үүсвэрийн хэмжээг хуульчлан тогтоох, түүнийг хуваарилах аливаа харилцаа үүнд нэгэн адил хамаарна”, 14.2.3-д “өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах”, 24.4-т “Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно”, 29.3.2-т “улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт багтсан төсөл, арга хэмжээний нийт өртөг, эхлэх болон дуусах хугацаа, төсвийн жилд зарцуулах хэмжээгээр тусгах”, 41.2.3-т “төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж, тайлагнах” гэснийг тус тус зөрчсөн байна.

УИХ-ын ээлжит сонгуульд Ховд аймагт нэр дэвшиж буй Ц.Цогзолмаа нь МАСЗХолбоо гэгч байгууллагад У.Хүрэлсүхийн эсрэг хор найруулагчид буюу У.Уламбаяр /Умбаа/-ын багт цүнх баригчаар анх намын хүн болсон. Улмаар М.Энхболдын тойрон хүрээлэгчдийн хүрээнд багтан хүүхэд залуучуудын тѳвийн дарга байхдаа хотыг тойрсон хүүхдийн зургаан ногоон зусланг хотын эрх мэдэлтнүүдэд хуваарьлаад хууль тэдэндээ “гавьяа” байгуулан, улмаар дүүргийн засаг болж, авилгачин болох замаа засжээ. Хорчин нь дэндсэн энэ хүнд У.Хүрэлсүх шударгын илдээ буулгадаггүйг БСШУ-ны сайд байх үеийнх нь албан хаагчид гайхан ярилцдаг.

Ц.Цогзолмаа бол маш аймаар хүн, хүнийг юу ч гэж гүжирдэж, өөртэй нь нийлж баг гэсэн нэрийн доор нэгдэж тендер идэх ажилд нийцэхгүй хүмүүсийг өдөр шөнөгүй дарамталж Төрийн захиргааны газрын дарга С.Мөнхөөлэй асан туслах болон хүмүүсээр зохиомол гомдол бичүүлдэг шударга бус ёс зүйгүй зэрэг асуудлуудаар туг.мн сайтад БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Болормаа ярилцлага өгч байв. Ашгүй боловсролын салбараас холбож буян болсон гэж яамны доор ажилладаг хүмүүс алга хавсран талархсан гэдэг.

Эрх баригчид хоорондоо дайтаж, олны анхаарал ийш тийш хандаад байгаа ийм үед иймэрхүү үйлдэл дарагдаад өнгөрөх магадлал өндөр.

Ц.Цогзолмаагийн  Монгол Улсын хуулийг засч, улсын төсвийн 12 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй тендерийг “өөрийн “компанидаа өгсөн гэмт хэрэг дарагдаад өнгөрөх ёсгүй юм.

Үргэлжлэл бий.

Б.Туул

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1