Б.Ариун-Уянга


Заамарын "Шижир Алт"-руу явдаг таксины жолооч нар дурын үнээр үйлчилдэг

hi

      Засгийн газраас шатахууны үнийг дөрөвдүгээр сарын 15-наас эхэлж 300 төгрөгөөр бууруулна гэсэн мэдээллийг өгч байсан. Энэ нь 4-р сарын 13-ны өдрөөс эхэлж биеллээ олж зарим шатахуун түгээх станц үнэ буулгасан. Тэгвэл өнөөдөр түгээмэл хэрэглэгддэг АИ-92 шатхууны үнэ 1310-1400 төгрөгний хооронд хэлбэлзэж байна. Шатхууны үнэ мэдэгдэхүйц хямдарч байгаа хэдий ч иргэдийн амьдралд нөлөөлсөнгүй. Үүний тод жишээ таксиний мөнгө километр тутамд 1000 төгрөг хэвээр байна. Мөн засаг захиргаа, хараа хяналтгүй орон нутгийн таксинууд өөрсдийн дуртай үнээр иргэдэд үйлчилж байгаа талаарх гомдол Туг.мн сайтын редакцид ирсэн юм.

Тодруулбал Төв аймгийн Заамар, Хайлааст 3-р баг буюу хүмүүсийн сайн мэддэгээр Монгол сов, Шижир алт гэгдэх газрын таксинд явдаг жолооч нар өөрсдийн дураар үнээ тогтоож иргэдийг хохироож байна гэнэ. Тус газар нь Улаанбаатар хотоос 260 км зайд оршдог. Баяннуурын замаар явахад 200км засмал, 60км сайжруулсан шороон замаар явж очдог байна. Шижир алтад алтны уурхайнууд олноор байрладаг. Иймээс байнга хүмүүс зорчдог талыг ашиглан 260км зам туулахад нэг хүний 30 мянган төгрөгийн үнэ хөлстэй байдаг гэнэ.

Иргэдийг бухимдуулж буй зүйл нь арын суудалд дөрвөн хүнийг шахаж суулгадаг. Дайвар зүйлийг 5-10 мянган төгрөгөөр авч явдаг. Маш хурдтай, сэгсчиж явдаг гэх гомдлууд байна.

Жолооч хүн зорчигч нарын аюулгүй байдлыг хангах, тав тухтай байлгах үүрэгтэй. Хөлсөө өгч үйлчлүүлж байгаа хүн ч эрхээ эдлэх хэрэгтэй. Машины арын суудалд гурван зорчигч суух ёстой байдаг бол дөрвөн хүнийг шахаж суулгаад хурд хэтрүүлэн орон нутгийн замд хэнэггүй, хариуцлагагүй ажиллаж байгаа жолооч нарт хариуцлага тооцож, хараа хяналтыг сайжруулах нь зөв. Улаанбаатараас Хэнтий аймгийн төв болох Чингис хүртэл 330км, төлбөр 20 мянган төгрөг.

Улаанбаатар, Шижир Алтны хооронд ч 20 мянган төгрөгөөр зорчигчдоо авах бүрэн боломж байхад мөнгөний араас хэт шунан монополдож буй жолооч нарт холбогдох байгууллагууд анхаарах цаг болсон. Он гарснаар коронавирус дэлхий дахинд эдийн засгийн хямрал, ажил зогсолттой байхад хаа хаанаа хариуцлагатай байх хэрэгтэй.

Хаха 2 4 Таалагдсан 1 Гунигтай 5 Нүдний булай 12 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 24