Б.Ариун-Уянга


Өнөөдөр эелдэг зөөлөн үг хэлэлцэх өдөр

hi

Бурхан багшийн их дүйчэн өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг хэлнэ. Буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улсад 1990 оноос хойш тэмдэглэх болсон ба 2020 оноос бүх нийтийн амралтын өдөр болгосон.

Дүйчэн өдрийн гол утга нь энэрэнгүй сэтгэлийг үүсгэн эелдэг зөөлөн үг хэлэлцэх өдөр юм. Энэ өдөр эгнэшгүй буян хурааж, өөрийн тусыг огоорон бусдын тусыг санан амьтны амь таслахгүй, болж өгвөл махан хоол хэрэглэхгүй, хүний эс өгснийг авахгүй, худал ярихгүй, муу үг хэлэхгүй, бусдыг хүндлэн уучилж энэ өдрийг тэмдэглэх учиртай аж.

                Бурхан багшийн Их дүйчин өдрийн баярын хөтөлбөр:

 

  • ХААНА: МБШТ Гандантэгчэнлин хийд тэргүүтэй сүм хийдүүд
  • ХЭЗЭЭ: 2020 оны 6 дугаар сар 5-ны өдөр / Зуны эхэн сарын шинийн арван таван /

 

               ХУРАЛ НОМЫН ХӨТӨЛБӨР

  • 05:30-07:00 Нэг өдрийн сожон санваар хүртээнэ /МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн
  • хамба лам Д.Чойжамц / ТВ-9 телевизээр шууд дамжуулна
  • 10:30-18:00 “Бурхан багшийн чого” хурна / Монголын бүх сүм хийдүүд /

 

               ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

" Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганаас МҮОНТВ-ийн 1,2-р сувгаар шууд

дамжуулна "

  • 09:30-09:33 Хөтлөгч нээж үг хэлнэ
  • 09:33-09:35 Бурханы шашны Алтан соёмбот тугийг мандуулна
  • 09:35-09:40 “Энх тайвны ерөөл” уншина "МБШТ Гандантэгчэнлин хийдийн Цогчэн сургуулийн
  • лам хуврагууд "
  • 09:40-09:45 МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам Д.Чойжамц айлдвар
  • айлдана
  • 09:45-09:50 Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ / ЕТГ-ын дэд дарга Г.Байгальмаа /
  • 09.50-10.00 “Даян дэлхийн энх тайвны төлөөх залбирал” /Монголын шашны тэргүүнүүд /
  • 10:00-10:10 Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам Данзанжамцийн онлайн мэндчилгээ
  • 10:05-10:10 Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн онлайн мэндчилгээ
  • 10:10-10:15 “Бурхан багш” киноны дуу /залуу уран бүтээлч Ц.Энхтайван, Г.Ариунбилэг /
  • 10:15-10:20 “Миний мэдэх бурхан багш” гар зургийн уралдааны шагнал гардуулна
  • 10:20-10:25 “Бурханы сургаал миний бодлоор” эсээ бичлэгийн уралдааны шагнал
  • гардуулна
  • 10:25-10:30 “Миний Монголын бичиг соёл” онлайн уралдааны шагнал гардуулна
  •  
  • 10:30-10:35 “Уяхан замбутивийн наран” уртын дуу / МУГЖ Г.Хонгорзул /

10:35-10:40 Хөтлөгч хааж үг хэлнэ

 

       ЦАХИМ БОЛОН ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

  • 09:00-21:00 Бурхан багшийн их дүйчэн өдөрт зориулсан баярын тусгай хөтөлбөр “ЕТV HD”
  • телевизийн пэйж хуудсаар шууд дамжуулна.
  • 21:20-22:00 “Бурхан багш” олон ангит киноны 32 ангийг МҮОНТВ-ийн 1-р сувгаар шууд
  • шууд дамжуулна.
  • 00:00-23:59 Монгол орон даяар тухайн өдөр төрсөн хүүхдүүдэд бэлэг гардуулна.
  • 09:30-17:00 МБШТ Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд Гар зураг,
  • эсээ бичлэгийн уралдааны бүтээлээр үзэсгэлэн гарч, онлайнаар үзүүлнэ

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх