Б.Ариун-Уянга


Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч ОХУ-ын иргэнээс коронавирус илэрсэн

hi

Энэ сарын 04-нд нийт 715 шинжилгээ хийснээс таван хүнд нь коронавирус илэрчээ.

Эдгээр таван тохиолдлыг задалбал:

  • Дөрөв нь оюутан,
  • Нэг нь Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч   

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч ОХУ-ын иргэн байна.Тус жолоочыг зургадугаар сарын 3-нд орж ирснийг сэжигтэй тохиолдол гэж тусгаарласан байсан. Шинжилгээний хариунд коронавирус илэрсэн учраас ХӨСҮТ-рүү татан эмчилгээнд оруулах ажиллагаа явагдаж байна” гэлээ.

Мөн өнөдөөр дахин таван хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 2 Пөөх