М. Учрал


Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж нэгнийхээ амийг хөнөөсөн хэрэг гарчээ

hi

2020 оны 06 дугаар сарын 04-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгын подволд нас барсан эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага мэдээлэл иргэнээс цагдаагийн байгууллагын 102 утсанд иржээ. Тус дуудлага мэдээллийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн мөн Нийслэлийн цагдаагийн удирдах газрын шуурхай удирдалын бүрэлдэхүүн нар мэргэшисэн шинжээчийн хамт Баянгол дүүргийн хяналтын прокурорыг байлцуулан хэргийн газрын үзлэгийг явуулахад гадны нөлөөтэй нас барсан 40 орчим насны эрэгтэй хүний хэн болох нь тодорхойгүй цогцос байсан.

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишиг

Уг гэмт хэрэгт алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг явуулахад тухайн хэргийн газарт 1978 онд төрсөн 42 настай эрэгтэй М нь нас барсан нөхцөл байдал тогтоогдсон. Тухайн гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй 1976 онд төрсөн 44 настай эрэгтэй Б түргэн шуурхай ажиллаж ирүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Хэргийн шалгалтын ажиллагаагаар М, Б нар нь архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж хоорондоо маргалдаж М амь насыг хохироосон нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож байгаа юм.

Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Хаха 1 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0