Э.Намуун


АНУ-д Монгол иргэн коронавирусын халдвараар нас баржээ

hi

    АНУ-д зургаан жилийн турш гэр бүлээрээ ажиллаж амьдарч байгаа нэгэн Монгол гэр бүлийн өрхийн тэргүүн Цэрэнчимэдийн Гантөмөр гуай ковид-19 цартахалаар амь насаа алдсан гэх мэдээллийг түүний хүү болох Гантөмөрийн Пүрэвдорж өөрийн цахим хуудаснаа нийтэд дэлгэлээ. Тэрээр элэн нэгт Монголын ахан дүүгээсээ хандив хүсч байгаагаа мөн илэрхийлсэн видеог хийжээ. Талийгаачийн эхнэр хүүхэд коронавирусын халдвараар өвчилсөн байна, Тиймээс бүгд халуун сэтгэлээр ханвидын аянд нэгдэхийг уриалж байна.

ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ

Цэрэнчимэдийн Гантөмөр (1955-2020) Бидний дунд ажиллаж амьдарч байсан Цэрэнчимэд овогтой Гантөмөр нь 2020 оны 6-р сарын 4-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсч бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Тэрбээр ОХУ-ын Эрхүү хотын Техникийн Их Сургуульд Цахилгааны Инженер мэргэжилээр төгсөж, Геологийн Төв Лабораторид мэргэжилэрээ ажиллаж байлаа.

Тэрбээр сүүлийн он, жилүүдэд АНУ-ын Чикаго хотноо гэр бүлээрээ ажиллаж амьдарч байв. Гэргийдээ халамжит хань, гурван хүүхэддээ хайртай эцэг нь, зээ нартаа элбэрэлт өвөө нь, анд нөхөддөө үнэнч туслах, төрөл төрөгсөд, ах, дүү, хамаатандаа өмөг түшигтэй эрхэм нэгэн байв. Таны гэгээн дүр, эрхэм зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд мөнх орших болно. Үр хүүхэд хань ижилд нь Чикагод ажиллаж амьдарч байгаа Монголчуудынхаа өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье Мөн талийгаачийн маань эхнэр хүүхэд энэ өвчний халдвар авсан байна, тиймээс бүгд халуун сэтгэлээр ханвидын аянд нэгдэхийг уриалж байна.

Ум ма ни бад ми хум 06/11/2020

Хаха 2 7 Таалагдсан 16 Гунигтай 22 Нүдний булай 7 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 5