Б.Ариун-Уянга


Нурсултан -Улаанбаатар онгоцоор ирсэн 1 хүний 3 дахь давтан шинжилгээнд коронавирус илэрлээ

hi

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ: " Зургаадугаар сарын 28нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан - Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 216 хүний сорьцод шинжилгээ хийхэд 215 хүнд коронавирус илрээгүй байна. Харин нэг хүний сорьцод коронавирус илэрлээ. Зургаадугаар сарын 10-нд Нурсултан -Улаанбаатар онгоцоор ирсэн 1 хүний 3 дахь давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Түүнд  зургаадугаар сарын 10-нд, зургаадугаар сарын 22-нд тус тус шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй ба зургаадугаар сарын 29-ны гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Үндсэндээ 19 хоногийн дараа коронавирус илэрсэн ба тус нислэгээс:

  • Зургаадугаар сарын 11-нд гурав хүнд
  • Зургаадугаар сарын 22-нд дөрвөн хүнд
  • Зургаадугаар сарын 23-нд хоёр хүнд
  • Зургаадугаар сарын 29-нд нэг хүнд гээд нийт арван хүнд коронавирус илэрлээ. ЭМЯ зүгээс 14 хоногийн хөл хориог 21 хоног болгосон нь оновчтой шийдвэр гэж үзэж байна. 

Нийт Монгол Улсад коронавирусний батлагдсан тохиолдол 220 боллоо. Үүнээс 175 хүнийг эмчилж эдгээжээ. Одоо эмчилгээнд 45 хүн байгаагаас биеийн байдлыг үнэлж үзвэл 36 хүн хөнгөн, 9 хүн хүндэвтэр байна

Мөн ажиглах байранд тусгаарлагдсан 181 хүний давтан шинжилгээ хийгдсэн. Үүнд Нурсултан- Улаанбаатар онгоцоор ирсэн хүмүүс орж байгаа. Мөн ажиглах байранд тусгаарлагдсан 15 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор  УНТЭ, Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлгийн 2 сорьцод сонгож шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 14 жолоочийн сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүнд шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй.  Тандалт, судалгаа, шинжилгээ, эмчилгээ, үргэлжилж байна" гэв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1