Б.Ариун-Уянга


Э.Цэрэндолгор: Б.Дэлгэрсайхан намайг шантааж хийж, С.Баярцогтоос мөнгө нэхсэн гэж гүтгэж байна

hi

Өнөөдөр Э.Цэрэндолгор өөрийн цахим хуудсаараа дамжуулж УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хийсэн мэдээлэлтэй холбоотойгоор иргэн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр хэлэхдээ: “2018 оны нэгдүгээр сарын 5-нд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг Монголын ордыг зарсан талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байдаг. Тэр өнөөдөр Швейцарын прокуророос өөрийнхөө хэргийг хаасан гэх утгатай мэдэгдлийг хийсэн. Гэвч үнэндээ Швейцарын шүүх дээр түүний гэмт хэрэг нь хаагдаагүй бөгөөд шүүхээс гэм буруутай гэж үзэж, мөнгийг битүүмжилсэн. Надад шүүх хурлынх нь шийдвэр Монгол орчуулгатайгаар бий.

Тодруулбал: Швейцарь улсын Давж заалдах шатны шүүхийн 2019 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн шийдвэрээр түүнийг гэм буруутайг тогтоосон.

Түүнээс гадна, 2020 оны тавдугаар сарын 22-ны өдөр Швейцарын мэдээ агентлаг түүнийг өөрийгөө бүх талаар магтаж, Монгол Улсын Их хуралд нэр дэвшиж буйг мэдээлж, Монголын төрд аюултай хүн гэж тодорхойлсон.

Б.Дэлгэрсайхан намайг шантааж хийж, С.Баярцогтоос мөнгө нэхсэн гэж гүтгэж байна. 

Хэрвээ намайг шантааж хийсэн гэж үзэж байгаа бол Б.Дэлгэрсайхан миний шантааж хийсэн гэх баримтыг гаргаж ирэх ёстой.

Хэрвээ тийм баримт байхгүй бол иргэн Э.Цэрэндолгорыг харлуулах ажиллагааг Төрийн ордноос хийж болохгүй. Би түүнтэй Швейцарь улсын шүүх дээр нүүр тулна гэж бодож байгаагаа хэлмээр байна.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хэрэг өнөөдөр Монголд хаагдчихсан байгаа нь хардлага төрүүлж байна” гэв.

Мөн тэрбээр “Би өнгөрсөн Баасан гарагт энэ асуудлаар АТГ-т хандсан. Одоогоор хүлээлттэй байна. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан намайг гүтгэсэн гэж Тагнуулын байгууллагад гомдол гаргасан байсан. Үүнтэй холбоотойгоор би өнөөдрөөс ТЕГ-т өөрт байгаа баримтаа хүлээлгэж өгнө.

Иргэн хүн төрийн албан тушаалтныг хохироож байсан зүйл байдаггүй. Харин ч албан тушаалтан л энгийн иргэнийг хохироосон баримт Монголд олон бий. Б.Дэлгэрсайхан өөрийнхөө бизнес хийсэн мөнгөө улс төрчийн дансанд хийснийгээ зээл байсан гэж ярьж байгаад харамсаж байна” гэв.

 

Хаха 1 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1