Б.Ариун-Уянга


ЭМЯ-аас Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

hi

ЭМЯ-аас Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Өнөөдөр Ховд аймгийн төвд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ. Сэжигтэй тохиолдол нь 27 настай, эрэгтэй хүн байгаа юм.

Тэрбээр одоогоор тус аймгийн Бүсийн оношилгооны төвд хүргэгдсэн байгаа бөгөөд биеийн байдал нь маш хүнд байна.

Тухайн сэжигтэй тохиолдолтой 50 гаруй хүн нэгдүгээр хавьтал болсон бол 400 гаруй хүн хоёрдугаар хавьтал болжээ" гэв.

Тухайн иргэн нь өвчлөл их байгаа бүс нутгаас тарвага агнаж идсэн байна.

 

ЗӨСҮТ-ийн дэд захирал Б.Амгаланбаяр: “Тарваган тахал өвчний халдвар нь тарваганы түүхий эд, эрхтнийг хэрэглэхэд дамждаг.

Тухайн иргэний хувьд байгалийн голомтот бүс буюу тарвага дунд өвчлөл их байгаа бүс нутгаас тарвага агнаж идсэн байна.

Тодруулбал: Зургаадугаар сарын 22-ны өдөр өвчлөл ихтэй бүсээс гэр бүл, найз нөхөдтэйгөө гурван тарвага агнаж, хүнсэндээ хэрэглэжээ.

Ингээд зургаадугаар сарын 26-ны өдөр эмнэлэгт хандаж, улмаар Бүсийн оношилгооны эмчилгээний тасагт тарваган тахлын сэжигтэй байж болзошгүй гэсэн оноштой хэвтэж байгаа юм.

Бид яаралтайгаар шинжилгээ хийн ажиллаж байна.

Эхний ээлжийн түргэвчилсэн тестээр цэр, булчирхайн шүүрснээс сорьц авахад эерэг гарсан нь уушгины хэлбэр байж болзошгүй гэсэн таамаг төрүүлж байна.

Сорьц нь маргааш 17:00 цаг гэхэд Улаанбаатарт ирэх бөгөөд маргааш лабораторийн шинжилгээгээр батлагдана” гэсэн мэдээлэл өглөө

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх