Б.Ариун-Уянга


Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ирэх сарын 15-ныг хүртэл сунгалаа

hi

УОК-оос гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг нээх эсэх талаар мэдээлэл өглөө. 

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан: “Хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих, ААН байгууллагуудын ажлын байрыг хадгалах чиглэлээр УОК-оос аймаг, нийслэлийн дарга нарт судалгаа хийх үүрэг даалгавар өгсөн.

Судалгааны дүнг өнөөдөр  УОК-т танилцуулж эрсдэлийн үнэлгээ хийснээр долдугаар сарын 1-ээс зарим газрыг нээхээр боллоо.

УОК-оос өгсөн чиглэлийн дагуу Нийслэлийн онцгой комисс хуралдаж зарим газруудыг хэрхэн нээх тухай шийдвэр гаргана.

Дараах төрлийн үйл ажиллагааг нээхийг хориглосон хэвээр байна. Үүнд:

  • Олноор цугласан жагсаалыг хориглоно.
  • Нийтийг хамарсан спорт үйл ажиллагааг зохион байгуулахыг хориглоно.
  • PC тоглоом, диско бааруудыг нээхгүй байх чиглэлийг авсан.

Мөн шашны байгууллагын үйл ажиллагааг нээх чиглэл гарч байгаа.

  • Улаанбаатар хотод хүүхдийн сургалт, амралтын үйл ажиллагаа явуулдаг  25 зуслан  160 гаруй ажлын байр байна.
  • Хүүхдийн тоглоомын 24 газар 224 ажлын байрыг хадгалж байна.
  • Соёл урлагийн 10, кино театрын 20 байна.

Түүнчлэн 300 гаруй караоке, баар, спортын буюу биллиардын үйлчилгээ явуулж буй 20 гаруй байгууллага байна. Нийт 1000 орчим байгууллага 10 мянган ажлын байрыг хадгалж, цаашид нэмэгдүүлэх боломжтой байгаа. Тиймээс долдугаар сарын 1-ээс өмнө эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн газруудын үйл ажиллагааг нээнэ.

Нэмж хэлэхэд хил нээхгүй ба тусгай үүргийн нислэг болон газраар тээвэрлэх үйл ажиллагаа хэвээр явагдана. Халдвар хамгааллын дэглэмээ сахисан байгууллагуудыг долдугаар сарын 1-нээс мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр нээх боломжтой" гэв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0