
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: "Долоодугаар сарын 6-нд дөрвөн лабораторид 757 хүний сорьцод шинжилгээ хийхэд 752 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
Алтанбулаг боомтоор орж ирсэн таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Өнөөдөр зургаан хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гаран, дараагийн ажиглалт руу шилжиж байна. Ажиглах байранд тусгаарлагдсан Сөүлөөс ирсэн 300 хүнд давтан шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Дархан-уул аймагт тусгаарлалтад байгаа 148 хүнд мөн коронавирус илрээгүй.
Долоодугаар сарын 06-нд 85 хүн Алтанбулаг боомтоор орж ирсэн Орхон аймагт тусгаарлагдсан" гэлээ.
×