Б.Ариун-Уянга


Б.Хурц, Б.Бямбажав, Г.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал 16-нд болно

hi

Б.Хурц, Б.Бямбажав, Г.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал 16-нд эхэлнэ.

Сануулахад: Эдгээр нэр бүхий хүмүүст холбогдох шүүх хурал 2020 оны сарын 22-ны өдрийн 09.00 цагт болж, улсын яллагч Б.Батсайхан нь 2020 оны зургадугаар сарын 22-ны өдрийн 11:00 минутад Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралтай талаарх баримтыг тус шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн, Ц.Туяа, шүүгдэгч С.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Дандийядам, шүүгдэгч С.Баярын өмгөөлөгч Ц.Баярмаа, шүүгдэгч Ү.Отгонбаярын өмгөөлөгч Г.Цомонгэрэл нар нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг бичгээр тус шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч О.Бархасбадийн өмгөөлөгч Н.Буянжаргал нь хордлогонд орсон тул эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон талаар шүүхийн хэлэлцүүлэгт тус тус гаргасан юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхийг нь хангаж, мөн хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болсон.

Иймд шүүгдэгч Б.Хурц нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2020 оны долоодугаар  сарын 16-ны өдрийн 09:30 цаг  хүртэл хойшлуулсан юм. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0