Б.Ариун-Уянга


Л.Мөнхтүшиг: Чех улсад байгаа нутаг буцах хүсэлт гаргасан 100 гаруй иргэнийн татаж авна

hi

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: "Наймдугаар сард найман чиглэлд 14 нислэг үйлдэж иргэдээ татан авах болсон талаар мэдээлсэн.

Зарим нислэгүүдийн талаар тодруулж мэдээллийг хүргье. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын шугамаар Чех улсад байгаа нутаг буцах хүсэлт гаргасан 100 гаруй иргэнийн татаж авах Чехийн онгоцыг хүлээж авах шийдвэрийг гаргасан. 170 хүний суудалтай тус онгоцоор ирэх 100 гаруй иргэний тийз болон ирээд 21 хоног тусгаарлагдах зардлыг Чех улсын Засгийн газраас гаргаж байгаа. Нэмээд Чех улсаас ирэх хүсэлтэй иргэдийг бүртгэж байна.

Наймдугаар сарын дундуур, сүүлээр нэмэлт нислэг хийх боломжийг дахин судлаад тухай бүрд нь мэдээлнэ.

Өнгөрсөн хугацаанд 15,018 иргэнийг 40 улсаас татаж авсан. Франкфуртийн нислэгээр Африкт байсан цөөн тооны иргэдийг татаж аваад байна. Үүн дээр одоо 49 улсаас 12,000 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаад байгаа учраас өргөдөл гаргасан дарааллаар нь ил тод мэдээлж байгаа" гэв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0