Б.Ариун-Уянга


СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Говь-Алтай аймагт хиймэл нуурыг сонирхож очсон 16, 21 настай хоёр эрэгтэй амиа алджээ

hi

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянхайрхан багийн нутаг сумын төвөөс зүүн зүгт 22 км зайд орших Шаврын гол хэмээх газарт тус аймгийн харьяат 21 настай, эрэгтэй Б, 16 настай, эрэгтэй Н  нар дөрвөн хүний хамт хиймэл нуурыг сонирхож очоод, осолдсон тухай дуудлагыг долоодугаар сарын 29-ний 19.10 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 180 км замыг туулан 22.20 цагт очиж, 23.50 цагт иргэн Б-гийн цогцсыг, 30-ны 02.28 цагт иргэн Н-ийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.

Хаха 3 0 Таалагдсан 1 Гунигтай 1 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1