Б.Ариун-Уянга


Өнөөдөр Улаанбаатарт 17-19 градус дулаан байна

hi

Өнөөдөр нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Маргааш буюу энэ сарын 3-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр, энэ сарын 4, 6-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.

Өнөөдөр Улаанбаатарт: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 17-19 хэм дулаан байна.

Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 26-31 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

 

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0