Б.Ариун-Уянга


Ногоон бүсийн зуслангийн амрагч хүүхдүүдэд үер ус болон ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт явууллаа

hi

Ногоон бүс дэх зуслангийн амрагч хүүхдүүдэд үер ус, ой хээрийн түймэр болон болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ерөнхий ойлголт өгч, түүнээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах арга ухаанд сургах мэдлэг мэдээлэл олгох сургалтыг Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран зохион байгууллаа.  
Сургалтад Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хараацай” зусланд амрагч 40 сурагч хамрагдлаа.
Сургалтыг онол болон дадлага хэлбэрээр явуулж, гамшгийн үед хэрхэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, үер болон ой хээрийн түймрийн нөхцөл байдал, үүсэх шалтгаан, гамшигт өртсөн тохиолдолд авах арга хэмжээний талаар зааж, зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллав. 

Эх сурвалж: НБОГ

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0