М. Учрал


Гэртээ гал тавьж өөрөө цонхоор үсэрчээ

hi

Өчигдөр буюу 2020.08.03-ны өдөр Саруул хотхонд гал гарсан билээ. Галын үеэр хүн цонхоор үсэрч нас барсан тухай мэдээлэл гарсан. Тэгвэл гэр бүлийн хүчирхийллийн улмаас ийм харамсалтай хэрэг гарсан талаар эх сурвалж мэдээллэв.

Эх сурвалжийн мэдээллээр "Саруул хотхон ......... тоотод гал гарч, цонхоор нь хүн унаж нас барсан мэдээллийг 08-р сарын 03-ны 21:48-д авч бүрэлдэхүүн шалгахад тус тоотод түр оршин суух "Б.Б" /эр.23н/ гэр бүлийн хүчирхийлэл, таарамжгүй харьцаанаас болж төрсөн ээж "Ч.Н" /эм.46н/-ийн хоолойг нь хутгаар зүсэж амь насыг нь хохироож, гэртээ гал тавьж  өөрөө  цонхоор үсэрч нас барсан байна”гэв.

ОБЕГНийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Саруул” хотхоны 115 дугаар байрны 6 дугаар давхарт иргэн Н-ийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 08.03-ны өдрийн 21:49 цагт хүлээн авсан.  Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан 21:56 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан. Иргэн Б /22 настай, эрэгтэй/ 6 дугаар давхрын цонхоор үсэрч нас барсан мөн иргэн Н /46 настай, эмэгтэй толгойноос нь цус гарсан, хөл толгойг нь скочоор хүлсэн/ нас барсан байсан тул цогцсыг гаргаж Баянзүрх дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж байна.

 

Саруул хорооллын 115-р байрны 6-н давхарт гал гарч, галаас зугтаасан нэг иргэн 6-н давхараас үсэрчээ

Posted by ТУГ.мн on Monday, 3 August 2020

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1