Б.Ариун-Уянга


А.Амбасэлмаа: 611 хүнд шинижлгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

hi

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Наймдугаар сарын 3-ны өдөр дөрвөн лабораторид нийт 611 хүнд шинижлгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Тодруулбал: Долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ, Долдугаар сарын 27-нд Франкфуртын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний давтан шинжилгээ, Ажиглах байранд ажиллаж байгаа 35 эмч, эмнэлгийн ажилчдын шинжилгээ, Сувиллын ажиглалтад байгаа долоон хүний давтан шинжилгээ, Алтанбулагаар орж ирсэн жолооч нарын шинжилгээ, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нийт дөрвөн хүний шинжилгээ багтаж байна.

 

Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиодол 293 үүнээс эдгэрсэн 230, эмчилгээнд 63 хүн байгаа. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, 59 нь хөнгөн, гурав нь хүндэвтэр, нэг хүний биеийн байдал хүнд байна" гэлээ.

 

 

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0