М. Учрал


Д.Нарангэрэл: Өмнөговь аймагт нас барсан иргэн зүрхний шигдээс байж магадгүй

hi

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Сүүлийн үед Өмнгөговь аймагт нэг хүн ковид-19 халдвараас болж нас барсан гэдэг мэдээлэл гараад байна. Бодит байдал дээр өнөөдөр Өмнгөговь аймгийн Цагаанхаданд БНХАУ руу нүүрс тээвэр хийдэг 39 настай залуу нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Энэ хүн өдөр нь зүрхээр хатгаж бие тавгүйрхаж байна гэж хамт ажилладаг хүмүүсдээ хэлж, эмнэлгийн тусламж авахаар хамт явсан байна. Гэвч харамсалтай нь эмнэлэгт хүрч чадалгүй замдаа нас барсан байна. Энэ хүнд ямар нэгэн ил шарх байхгүй.  Ковид өвчний ямар нэгэн шинж тэмдэг гараагүй. БНХАУ руу нүүрс тээвэрлэдэг учир хоёр талдаа байнгын коронавирус илрүүлэх шинжилгээ хийлгэж хамрагддаг, хяналтад байдаг.

Одоогоор урьдчилсан байдлаар зүрхний шигдээс байж магадгүй гэсэн оношыг тавьж байна. Яагаад гэвэл Өмнөговь Цагаанхад орчим халуун, агаарын даралт өндөр. Одоогоор эмч, Цагдаагийнхан ажиллаж байна. Тийм учраас ард иргэд та бүхнийг буруу ташаа мэдээлэлд автахгүй байхыг хүсэж байна" гэв. 

Хаха 1 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0