М. Учрал


А.Амбасэлмаа: 621 хүнд шинжилгээнд коронавирус илрээгүй

hi

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэлээ. /2020.08.10/

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "2020 оны 08-р сарын 09-нд ХӨСҮТ-ын вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лаборатори нийтдээ 621 хүнд шинжилгээ хийсэн. Бүх шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүнд:

  • 08-р сарын 09-нд Франкфурт-Улаанбаатар нислэгээр ирсэн 260 хүний шинжилгээ
  • Эмч, ажилчид 30 хүний шинжилгээ
  • Дархан-Уул аймагт Алтанбулаг боомтоор орж ирсэн 36 хүний шинжилгээ
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 16 хүний шинжилгээнүүдийн анхны шинжилгээнд коронавирус илрээгүй байна.
  • 07-р сарын 21-нд Токио-Улаанбаатар нислэгээр ирсэн 262 хүний давтан шинжилгээ
  • Тусгаарлах ажиглах байранд байгаа 5 хүний давтан шинжилгээ
  • Цэргийн төв эмнэлэгт байгаа 11 хүний давтан шинжилгээнүүдэд коронавирус илрээгүй байна.

Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 293, үүнээс эдгэрсэн 263, сувилалын ажиглалтад байгаа 47, гэрт байгаа 23, ажиглалт тандалтын хугацаа дууссан 193 хүн байна. Халдвартын клиникт 30 хүн эмчилгээнд байна. 30 хүний биеийн байдал хэвийн байна.

Сүүлийн үед цаг наргүй ажиллаж байгаа хүмүүсийн нэр хүндэд халдах, дайрч давшлах асуудал гарсаар байна" гэв.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0