М. Учрал


А.Амбасэлмаа: Манай улсад дөрвөн шинэ тохиолдол илэрлээ

hi

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэлээ. /2020.08.13/

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "2020 оны 08-р сарын 09-нд ХӨСҮТ-ын вирус судлалын лаборатори, ЗОНОЗ өвчин судлалын вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лаборатори нийтдээ 487 хүнд шинжилгээ хийсэн. 483 хүнээс коронавирус илрээгүй 4 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Үүнд:

  • Прага-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 73 настай эмэгтэй, 20 настай эмэгтэй
  • Алтанбулгын боомтоор 280 гаруй хүнийг татан оруулсан. Тэндээс Орхон аймагт тусгаарлагдсан 24 настай эрэгтэй, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан ОХУ-ын иргэн 65 настай эмэгтэйбайна.

Бусад шинжилгээнд коронавирус илрээгүй. 07-р сарын 29-нд ирсэн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 165 хүний давтан шинжилгээ, 07-р сарын 30-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 165 хүний шинжилгээ, тусгаарлалтад буй 23 хүний шинжилгээ, тандалтын зорилгоор авсан 8 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Мөн Дорноговь аймгийн Замын-Үүдэд тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээ, Алтанбулгын боомтоор орж ирсэн 16 жолоочийн давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.

Манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн 297 тохиолдол боллоо. 297 тохиолдлоос 269 хүн эмчлэгдэж, эндээс 44 сувилалд, гэрийн ажиглалтад 32, ажиглалт тандалт дууссан 193 байна. ХӨСҮТ-д коронавирусын халдвартай 28 хүн эмчлэгдэж байна" гэв. 

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0