М. Учрал


СЗХ: Хадгаламж зээлийн хоршоодын улсын бүртгэлийг хүчингүйд тооцох тухай мэдэгдэл

hi

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас нэр бүхий 295 хадгаламж, зээлийн хоршоонд анхааруулга хүргүүлснийг СЗХ-ноос мэдээллээ.

Тодруулбал, дээрх тооны хадгаламж зээлийн хоршоодод энэ оны 9 дүгээр сарын 21-ний дотор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасны дагуу хэлбэрээ өөрчлөн бүртгүүлэх, эсхүл татан буулгах шийдвэрийг харьяа улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлснийг мэдэгдсэн байна.

Энэ оны II улирлын байдлаар тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй ХЗХ-дын тоо 256-д хүрээд байгаа нь өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар буурчээ. ХЗХ-дын гишүүдийн тоо өнгөрсөн оны II улиралд 67.434 байсан бол энэ оны II улиралд 7.1 хувиар өсөж, 72.230-д хүрчээ. 

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0