М. Учрал


Д.Нямхүү: Хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна

hi

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: "Улсын хэмжээнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Аравдугаар сарын 14, 15-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид нийт 879 хүний сорьцод шинжилгээг хийхэд бүгд СӨРӨГ буюу коронавирусийн халдвар илрээгүй. Тодруулбал

  • 2020 оны аравдугаар сарын 1-ний өдөр Сиэтл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 243 хүний давтан шинжилгээ
  • Есдүгээр сарын 25-ны өдрийн Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 213 хүний давтан шинжилгээ
  • Замын-Үүд боомтоор орж ирсэн 194 хүний давтан шинжилгээ
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан есөн хүний шинжилгээ
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ
  • ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан зургаан хүний шинжилгээ
  • Сайн дураар шинжилгээ өгсөн дөрвөн хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.
  • Тандалтын зорилгоор 26 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Сорьцыг Сэлэнгэ, Өвөрхангай, Улсын Гуравдугаар төв эмнэлэг, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Багануурын эрүүл мэндийн төвөөс авсан. 
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдаж буй 59 хүний шинжилгээ 
  • Үүрэг гүйцэтгэж байгаа 37 эмч, ажилтанд хийсэн хяналтын шинжилгээ бүгд сөрөг гарсан. 
  • Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 86 жолоочийн шинжилгээний хариу сөрөг гарсан" хэмээн мэдээлэв.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод ХӨСҮТ-тэй адил түвшний лабораторийг байгуулсан. Боомтын хойд хаалганд лаборатори ажиллаж буй бөгөөд шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн лабораторид баталгаажуулж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад COVID-19-ийн батлагдсан тохиолдол 320 байна. Үүнээс 311 нь эдгэрч, эдгэрэлтийн хувь 97 байгаа нь өндөр үзүүлэлт" гэв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0