М. Учрал


Ч.Хүрэлбаатар: Монгол улс хөгжөөгүй гэдэгтэй санал нийлэхгүй, хөгжсөн, хөгжиж ч байгаа

hi

УИХ дахь Эдгийн засгийн байнгын хороо хуралдаж байна. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: "Манай улсын төсөв санхүү, татвар хураалт үнэхээр болохгүй байна. Социалист Монгол улс гэвэл таарна. Тиймдээ анхан болон дунд шатандаа үрэлгэн байгаа юм. Тиймдээ Монгол улс 30 тэрбум долларын гадаад өр давж байна. Монголын баялагаар барьцаалагдсан өр.

Төсвийн алдагдалаа гаднаас зээл авч нөхөж байна. Тэгсэн мөртлөө халамж тараагаад, би хүүхдийн мөнгийг хавтгайруулж олгохыг эсэргүүцэж явдаг хүний нэг. Зорилтод бүлэгт олгох хэрэгтэй. Нээх баян улс шиг 720 тэрбумыг хавтгайруулж олгож байгаа юм. Боломжтой айлууд нь аваад яах юм. Энийгээ гол нь гаднаас зээлж авч байгаа. Зээлж авсантай адил. Монгол улс өнгөрсөн жил 42 их наядын мөнгөн урсгал явагдсан. 80 хувь нь төрийн болон төрийн өмчит компаниуд байна. Эрдэнэт орсон. Ингэхээр чинь социалист улс гэхээс өөр яах юм. Орон нутагт эрх мэдэл бага байна. Орон нутагт өгч байгаа хэдэн төгрөгийг эс тооцвол. Дээшээ харсан бүгд ангаахайнууд. Аль болох дээрээс их мөнгө орж ирээсэй гээд амаа ангайгаад байж байдаг. Гишүүд нь нээх мундаг 50, 100 жил өртөгөө төлөхгүйн хамаагүй хөрөнгө оруулалтыг тийшээ татахыг хүсдэг.

Сангийн яамнаас асууя. Манайх шиг төсөв санхүү, татвар хураалттай, амжилттай байгаа Ардчилсан ямар улс байгаа юм хэлээд өгөөч, яамд нь данхайгаад, төрийн байгууллага нь данхайгаад явчихсан"

Сангийн яамны сайд Ч.Хүрэлбаатар: "Монгол улс хөгжөөгүй гэдэгтэй санал нийлэхгүй, хөгжсөн, хөгжиж ч байгаа. Асуудлууд зовлон бэрхшээлүүд байгаа юу гэвэл байгаа. Социалист эдийн засаг гэж байна л дээ тийм биш л дээ. Манайх үндсэн хуулийнхаа дагуу хууль эрхзүйгээ шинэчилээд явж байгаа. Төсөв ч гэсэн олон улсын аргачиллаар явж байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний 75 хувийг хувийн хэвшлийнхэн хийдэг. Элдэв бусаараа хэлүүлээд, элдэв бусаараа цоллуудаад байгаа ч гэсэн энэ улсын хөгжлийн голын олоод хийж байгаа. Төсвийн орлогыг ч гэсэн дийлэнхийг нь бүрдүүлдэг. Яамдууд данхайгаад байсан зүйл байхгүй. Арван хэдхэн яам нэг яаманд дунджаар 100, 120 хүн ажиллаж байгаа.

Төрийн алба хаагчдын дийлэнхи нь боловсрол, эрүүл мэнд, хууль хяналт зэрэг ийм л байгууллагууд ажиллаж явж байгаа. Дундговь аймаг гээд нэлээн гишүүдийн амнаас гарч байна. Төсвийн тодотгол дээр Дундговь аймагт юу ч хийгдэхгүй байна. Улсын хэмжээнд бүх үзүүлэлтээрээ доошоо ороод байна. Зөндөө яригдсан одоо болохоор Дундговь болохгүй байна гээд яриад байдаг. Тэгэхээр бид яаж ажиллах юм бэ" гэв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1