М. Учрал


Л.Баттогтох: Залуу нэр дэвшигчдэд ийм жишиг тогтож, сонгогчдын саналыг үнэгүйдүүлэх вий гэхээс болгоомжилж байна

hi

Баянгол дүүргийн сонгогчид тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Э.Магнайбаярыг эгүүлэн татах асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Баянгол дүүргийн ИТХ-ын 23 дугаар тойрогт МАХН-аас нэр дэвшин сонгогдсон Э.Магнайбаяр МАН-д 2020.10.20-нд элсэж, гишүүний үнэмлэхээ гардаж авсан юм.

Сонгуулийн штабын менежер Ц.Оюунцэцэг: "Баянгол дүүргийн 23 дугаар тойрогт 3,780 сонгогч нэрсийн жагсаалтад бичигдсэнээс 51% нь саналаа өгчээ. Ийнхүү санал өгсөн, сонгогчдоос Э.Магнайбаярт нийт 922 хүн санал өгсөн, сонгогдсон. Миний хувьд сонгуулийн штабын ахлахаар ажиллаж, сонгуулийн сурталчилгааны бүхий л үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Бидний зүгээс Захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гомдлоо өгсөн. Мөн Зөрчлийн тухай хуулиар шалгуулахаар харьяа цагдаагийн хэлтэст өгсөн. Өнөөдөр СЕХ-нд гомдол саналаа өгнө.

Энэ асуудал бүрэн шийдэгдтэл бүх шаардлагаа тавьж, тэмцлээ илэрхийлнэ. Бид Хувьсгалт намын мөрийн хөтөлбөрийг харж сонгосон болохоос биш МАН-ын мөрийн хөтөлбөрт саналаа өгөөгүй. Энэ хүний нэрийг татах шийдвэр СЕХ-ноос гартал нь тэмцэнэ. Энд ирсэн иргэд бүгд өөрсдөө санал гомдлоо хэлж нэгдсэн, энэ хүнийг сонгосон сонгогчид юм шүү. Энэ хүн 3,700 гаруй сонгогчийн эрхийг зөрчсөн" гэв. 

Өмгөөлөгч Л.Баттогтох: "Хууль хяналтын байгууллагад хуулийн дагуу хандсан. Шүүхээр шударга шийдэгдэнэ гэдэгт итгэж байна. Сонгогчдод эрх зүйн туслалцаа үзүүлэхээр өмгөөлөгч миний бие ажиллахаар болсон. Залуу нэр дэвшигчдэд ийм жишиг тогтож, сонгогчдын саналыг үнэгүйдүүлэх вий гэхээс болгоомжилж байна" гэв. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх