М. Учрал


Сүнсний баярыг сургуулийн түвшинд зохион байгуулахгүй

hi

   "Сүнсний баяр"-ыг сургуулийн түвшинд зохион байгуулалттайгаар тэмдэглэхгүй байх чиглэлийг 2018 онд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулиудад өгсөн. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 10 дугаар сарын 28 ны А/689 тоот тушаалаар дээрх баярыг тэмдэглэхгүй байх үүргийг бүх шатны сургалтын байгууллагын удирдлагад өгчээ. Тушаалыг мөрдөж ажиллахыг санууллаа.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 4, 5 дугаар зүйлд "Нийтээр тэмдэглэх баярын өдөр" болон "нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр"-ийн нэр, сар өдрийг тус тус хуульчилсан. Халловен буюу сүнсний баяр нь дээрх жагсаалтад тусгагдаагүй гэж БШУЯ-аас мэдэгдлээ.

Хаха 6 2 Таалагдсан 28 Гунигтай 22 Нүдний булай 8 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1