М. Учрал


Ж.Амгалан: Ланд-200 уначихаад архи шагладаг, хөл хорио тогтоосон үед таксинд явж байна

hi

УОК-оос автозамын хөдөлгөөнийг багасгах асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан: "Маргааш Засгийн газрын шийдвэрийн дараа ямар автомашиныг хөдөлгөөнд оролцуулах талаар нарийн гаргах шаардлагатай юм байна. Ердийн горимт 450-480 мянган машин хөдөлгөөнд оролцдог байсан. Энийг буцаагаад 90 хувь багасгаж оролцуулах арга хэмжээ авна. Яг ийм машиныг тухайн чиглэсэн ажилд үүрэг гүйцэтгүүлэхээр л явуулна. 

Коронавирус гарснаас хойш эмнэлэг, цагдаагийн алба хаагчид халдвар авах эрсдэл өндөр гэсэн судалгаа гарсан. Сэлэнгэ аймгийн цагдаагийн нэг алба хаагчийн коронавирусийн шинжилгээ эерэг гарсан. Одоогоор тусгаарлагдсан. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар сумыг гадна хүрээгээр нь хяналтад авсан.

Маргааш Засгийн газрын шийдвэрийн дараа ямар автомашиныг хөдөлгөөнд оролцуулах вэ гэдгийг нарийвчилж гаргана. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 90 хувь хүртэл хумина.

Ланд-200 уначихаад, архи шаглаад зардаг, хөл хорио тогтоосон үед таксинд явж байна. Бүгдээрээ замын хөдөлгөөнд оролцохгүй хэд хоног тэвчээч гэж иргэдээсээ хүсэж байна" гэв.

Хаха 0 2 Таалагдсан 1 Гунигтай 1 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2