М. Учрал


Г.Дамдинням: Замын Цагдаа нарын харилцаа, контакт ямар ч эрүүл аюулгүй байдалтай холбоотой асуудал алга

hi

УИХ-ын чуулган цар тахалын асуудлаар хуралдаан болж байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: "Банкууд хэзээ онгойж гүйгээ хийх юм бэ, эдийн засгийг ингэж царцааж болохгүй. Хүү нь тахалын үед ч яваад байдаг. Иргэдэд үйлчлэх хэсэг нь байхгүй болоод байна. Хэзээ ажиллах юм тодорхой хугацаа хэл. Экспортын гол аймгуудад цар тахлын эсрэг ямар арга хэмжээ авч байгаа вэ. Өмнөговь аймаг хоёр гурван хүн бужигнуулж байна. Бидэнд цар тахлыг давахад мөнгө хэрэгтэй.

Хууль зүйн сайдад хэлэхэд зам дээр байгаа хууль хүчний байгууллагынханд баярлаж байна. Гэхдээ өчигдөр гэхэд УИХ-ын гишүүн хүн ордон дээр зуглах ажилтай гээд зарлагдаад очих гээд явах гэхэд намайг зам дээр 30 минут зогсоож байгаа юм. Тэгэхдээ харилцаа, ойртож байгаа контакт ямар ч аюулгүй байдалтай холбоотой асуудал алга. Та нарын өгч байгаа үүрэг чиглэл чинь газар дээрээ ийм байна" гэв.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар: "11 байгууллагын харьяалагддаг хүмүүс ажил гэрийнхээ хооронд зорчих эрхийг УОК-ын шийдвэрээр нээж өгсөн. Энэ үүрэг даалгаврыг  хэрэгжүүлэхээр өнөөдөр Монгол Улсын хэмжээнд  6343 нь Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид ажил үүргээ гүйцэтгэж байна. Бараа, түгээлтийн болон бусад хүмүүсийг зорчуулах асуудал цаг ямагт тулгарч байгаа. Бүгдийн Цагдаагийн алба хаагчид шалгаж, дээрхи болзол шаардлагыг хангасан хүмүүсийн зорчих эрхийг нээж өгч байна. Өчигдөр УИХ-ын зарим гишүүд ордонд түр хорооны хуралдаанд зорчих шаардлагатай болсон тул УИХ-ын гишүүнийхэн үнэмлэхийг үндэслэж, төрийн ордны чиглэлд оролцох хөдөлгөөнд нэвтрүүлэх чиглэлийг Цагдаагийн алба хаагч нарт өгсөн.

Тантай холбогдож тодорхой харилцааны зөрчил гаргасан хүний талаар хувийн дугаараар тодруулж эргээд хариу өгье".

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: "Банкны гүйлгээ хэвийн явж байгаа. Ялангуяа хорио цээрийн дэглэм тогтоосон ч гэсэн банкны гүйлгээ цахимаар явдаг. Гурван төрлийн гүйлгээ хэвийн явж байна. 73000 пос машин, 4300 АТМ хэвийн ажиллаж байна" гэлээ.

 

 

"

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1