М. Учрал


Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн 25 жилийн ойн олон улсын бага хурал болов

hi

Стокхолм хотноо төвтэй Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (АСДҮОУХ)-гийн 25 жилийн ойн Олон улсын бага хурал 2020 оны 11 дүгээр сарын 19-20-нд “Ардчилал: одоо ба ирээдүйд” ерөнхий сэдвийн дор Ази, Африк, Латин Америк, Европын бүс нутгийг хамарсан бүсчилсэн 12 хэлэлцүүлэг байдлаар цахимаар зохион байгуулагдав.

Үндсэн хуралдаан “Тогтвортой ардчилал: ардчилал, залуучууд, уур амьсгалын өөрчлөлтийн харилцан уялдаа” сэдвээр болж дэлхийн өнцөг бүрээс төлөөлөгчид оролцов. Ойн хуралдаанд АСДҮОУХ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Др. Кевин Касас-Замора, Шведийн Парламентын дарга Андреас Норлен, Гадаад хэргийн сайд Анн Линде, Австралийн Сенатын Ерөнхийлөгч Скот Райан, ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний ​​эрхийн албаны нэгдүгээр орлогч захирал Катаржина Гардапхадзе болон эрдэмтэн судлаач, ардчиллын төлөө тэмцэгч залуучуудын төлөөлөл зэрэг 63 илтгэгч оролцож, ардчиллыг тогтвортой хөгжүүлэхэд сонгууль болон залуучуудын оролцоо, уур амьсгалын өөрчлөлтөд ардчилал хэрхэн нааштай нөлөөлөх зэрэг асуудлаар санал бодлоо солилцов.

АСДҮОУХ-ийн 25 жилийн ойд баяр хүргэж Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин цахим мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр ардчиллын үнэт зүйлийн талаарх  иргэдийн боловсролыг дээшлүүлэх замаар ардчиллыг байнга өөрчлөн сайжруулж байх шаардлагатайг тэмдэглэв.

АСДҮОУХ нь дэлхийн хэмжээнд ардчилсан институт, ардчиллын үйл явцыг дэмжих, бэхжүүлэх, хөгжүүлэх чиглэлээр ажилладаг, 33 гишүүн-оронтой Засгийн газар хоорондын байгууллага юм. Монгол Улс АСДҮОУХ-ийн гишүүнээр 2011 онд элссэн бөгөөд 2016 онд тус хүрээлэнг даргалагчаар ажилласан.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0