
Өнгөрсөн шөнө өсвөр насны охины амь насыг хохироогоод, цогцсыг мөчилж шуудайнд хийсэн онц ноцтой хэрэг бүртгэгджээ.
Тодруулбал, Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 23-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх гэр хорооллын гудамжнаас хоёр ширхэг шуудайтай зүйлс байна, эвгүй үнэртэй байна гэх дуудлагыг Цагдаагийн байгууллагад иргэнээс ирүүлжээ. Уг газарт шалгалт явуулахад сураггүй алга болсон 16 настай охины цогцос болох нь тогтоогджээ.
Өнгөрсөн шөнө өсвөр насны охины амь насыг хохироогоод, цогцсыг шуудайнд хийсэн онц ноцтой хэрэг бүртгэгджээ
Posted by ТУГ.мн on Tuesday, November 24, 2020
Талийгаач охин нь арваннэгдүгээр сарын 3-ны өдөр "хичээлдээ явахаар гараад өнөөдрийг хүртэл сураггүй болоод байсан ба ар гэрийнхнийх нь хүсэлтээр охиныг эрэн хайж байсан" байжээ.
Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж урьдчилсан байдлаар түүний төрсөн ах уг хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.