М. Учрал


Өчигдөр 211 хүн эрүүлжүүлэгдэж, 116 гэр бүлийн хүчирхийллийн дуудлага бүртгэгджээ

hi

Цар тахлын хөл хориог Нийслэл хотод сулруулж өчигдөр /2020.12.14/ өдрөөс зарим аж ахуй нэгж ажиллаж эхэлсэн билээ. Мөн 18 градусаас доош градустай архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг зөвшөөрсөн билээ.

Тэгвэл Нийслэлд өчигдрийн байдлаар нийт 1534 гомдол мэдээлэл цагдаагийн 102 дугаарт иржээ. Үүнээс эрүүлжүүлсэн 211, зөрчил гаргасан 647, гэмт хэрэг 54, гэр бүлийн хүчирхийллийн 116 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30, гэмтсэн хүн 17, хулгай 9, хүний биед халдах 44, олон нийтийн газар зүй бус биеэ авч яваагүй, танхайрсан 92, оршин суугчдийн аюулгүй байдал алдагдуулсан 57 дуудлага иржээ.

Цагдаагийн газраас мэдээлж байгаагаар хөл хориог сулруулж, архи согтууруулах ундаа худалдан борлуулах болсонтой холбогдуулан ирсэн гомдол мэдээлэл бүртгэгдсэн хэргүүд өмнөх өдрүүдээс хоёр дахин нэмэгдсэн байна.

Иймд иргэд та бүхнийг цар тахлын энэ үед мэргэжлийн байгууллагуудаас гаргаж байгаа зөвлөгөөг дагаж, өөрийгөө болон хайртай хүмүүсээ эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна. 

Эх сурвалж: ЦЕГ

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 3 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0