М. Учрал


Өнгөрсөн шөнө 225 хүн эрүүлжүүлэгджээ

hi

Монгол Улсын Засгийн газар, УОК-оос "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг"-ийг 2021 оны нэгдүгээр сарын 11-ны өдрөөс бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн.

"Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг" буурсантай холбоотойгоор 17 градусаас дээш архи, виски зэргийг худалдаалахыг өчигдрөөс зөвшөөрсөн билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө 225 иргэн эрүүлжүүлж, согтуугаар автомашин жолоодсон 52, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 107, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 101, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуусан 77 дуудлага Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Өчигдөр улсын хэмжээнд 1377 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Нийт дуудлагын 1148 зөрчил, гэмт хэргийн шинжтэй 63, хулгайлах 13, гэр бүлийн хүчирхийлэл 92 бүртгэгджээ. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0