
Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нэг дүгээр хурал 2021 оны 1 сарын 12-ны өдөр хуралдаж 11 асуудал хэлэлцэн баталлаа. Үүнд,
- Өмнөговь аймгийн ахмадын байгууллагын санхүүжилтийн тухай
- Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлогын хэрэгжилтийн тайланг хэлэлцэх тухай
- “Гүний ус”ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөгчийг томилох тухай
- Төрийн албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тусламж дэмжлэг үзүүлэх журам” батлах тухай
- Төлөөлөн удирдах зөвлөлд орон нутгийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг томилох тухай
- Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид, ажлын албанаас 2021 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлах тухай
- Аймгийн болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналын төрөл, түүнийг олгох журмыг шинэчлэн батлах тухай
- Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Шилдэг хороо”-г шагнаж, урамшуулах журам батлах тухай
- Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дотоод журмыг шинэчлэн батлах тухай
- Төрийн дээд одон медаль нөхөн авах тухай
- Төрийн болон, аймгийн шагнал хэлэлцэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
×