Б.Ариун-Уянга


БЗД-ийн 17 хороонд 2021.01.16-ны 23.00 цаг хүртэл хөл хорио тогтоолоо

hi

БЗД-ийн 17 хороонд “КОВИД 19” халдварын тохиолдол батлагдаж, голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул 2021.01.14-ны 06.00 цагаас 2021.01.16-ны 23.00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулахаар боллоо.

Энэ хугацаанд 17 хорооны голын зам буюу Шар хадны замд тээврийн хөдөлгөөнд зорчих боломжгүй.

Хязгаарлалт тогтоосон хугацаанд 17-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг

  • хүнсний дэлгүүр,
  • эмийн сан,
  • эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдаж, бусад хөдөлгөөн хязгаарлагдах учраас шинжилгээ өгөхөөс бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.

17-Р ХОРООНЫ ИРГЭДЭЭС ШИНЖИЛГЭЭ АВАХ БАЙРШЛУУД: 

  • 79-Р СУРГУУЛИЙН 1-Р БАЙР
  • 17-Р ХОРООНЫ ИРГЭД НИЙТИЙН ТАНХИМ
  • 21-Р ХУДАГТАЙ ГУДАМЖ
  • ӨРГӨН ГУДАМЖНЫ “БАЯН” ДЭЛГҮҮР

МӨН ЯВУУЛЫН 6 ЦЭГ АЖИЛЛАЖ 08.30-18.30 ЦАГИЙН ХООРОНД ИРГЭДЭЭС ШИНЖИЛГЭЭ АВЧ БАЙНА.

18-аас дээш насны бүх иргэдээс өмнө шинжилгээ өгсөн эсэхийг үл харгалзан PCR шинжилгээг авч байгаа тул шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна. 

Зөвлөгөө, шинжилгээтэй холбоотой мэдээллийг БЗД-ийн шуурхай штабын 80535063, 93190092, 1900-1063 дугаараас лавлах боломжтой.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0