Б.Ариун-Уянга


А.Амбасэлмаа: БЗД-ийн 17 дугаар хороонд өмнө нь батлагдсан хоёр гэр бүлийн хавьтал долоо хүний шинжилгээнд халдвар илэрсэн

hi

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Нэгдүгээр сарын 13-ны өдөр улсын хэмжээнд 15,899 хүнд PCR шинжилгээ хийхэд 10 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. 

Шинээр илэрсэн тохиолдлуудын ес нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. 

БЗД-ийн 17 дугаар хороонд өмнө нь батлагдсан хоёр гэр бүлийн хавьтал долоо хүний шинжилгээнд халдвар илэрсэн. "Ачтан" эмнэлгийн голомтод хоёр тохиолдол нэмж бүртгэгдлээ. Үүнээс гадна зөөвөрлөгдсөн тохиолдол нэгээр нэмэгдсэн нь Афганистанаас ирсэн энхийг сахиулагч байгаа.

  • УБ-652 /шинээр 10/
  • Сэлэнгэ - 217 /шинээр 0/
  • Дорноговь - 32 / 0/
  • Орхон - 25/ 0/
  • Говьсүмбэр - 4 / 0 /
  • Дархан-Уул - 45 / 0 /
  • Архангай - 3 /0/

ДОТООДЫН ХАЛДВАР 978 БОЛЛОО.

Ингээд зөөвөрлөгдсөн тохиолдлын тоо 410 болж байна. Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-өөс 16 хүн дараагийн шатны ажиглалт руу буюу ХУД-ийн 300 ортой эмнэлэг шилжсэн байна" гэлээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1