Б.Ариун-Уянга


Хөвсгөл нуурын орчимд газар хөдөлсөнтэй холбогдуулан УТХГ-н Хамгаалалтын захиргаанаас иргэдэд сэрэмжлүүлж байна

hi

Хөвсгөл нуурын орчимд газар хөдөлсөнтэй холбогдуулан Хөвсгөлийн УТХГ-н Хамгаалалтын захиргаанаас иргэдэд мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэхээр Хөвсгөл нуурын баруун зүүн чиглэлд эргүүл, хяналт шалгалтын ажлыг хийлээ.

  • Хөвсгөл нуурын баруун эрэг Хатгал тосгоноос 80 км, Ханх сумаас 160 орчим км-т Жиглэгийн амнаас Модон хүй аралын ойролцоо дрон нисгэн Хөвсгөл нуурын мөсний хагарал, нөхцөл байдлын зураглал хийлээ. Баруун эрэг дагуудаа мөс шахагдсан. Мөсний зузаан 80-85 см байна.
  • Зүүн эрэг Загастай хүртэл ажиглалт хяналт хийхэд Алагцарын голын амны хэсгээр мөсөнд ихээр цууралт үүссэн, цууралтын зузаан 20-40 см байна. Бусад хэсгээр хөлдөхдөө хагарч хөлдөсний улмаас "орзон" ихтэй хөлдсөн байна.
  • Эгийн голын гүүрний дээд хэсгээр газар хөдлөлтөөс үүдэн их хэмжээний ус түрж халиа үүсэн хөлдсөн байна. Гүүрлүү их хэмжээний мөс түрэгдсэн байна.

Иймд иргэд зам товчлох, цаг хугацаа хэмнэх зэргээр мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна!

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0