Б.Ариун-Уянга


Я. Амаржаргал: Нийслэлийн харьяа байгууллагуудад хариуцлага тооцох эрх нь Нийслэлийн засаг даргад байгаа

hi

 

ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Я. Амаржаргал: “ Хувь хүний хариуцлагагүй сэтгэлгүй байдлаас үүдсэн алдаа дутагдалууд гарч байна. Тухайлбал, өчигдөр Өргөө амаржих газарт төрсөн эхийг Эрүүл мэндийн сайдын дүрэм журамыг мөрдөхгүйгээр, төрсөн эхэд гадуур хувцас өмсгөхгүйгээр, хүүхдийг нимгэн өлгийтэйгөөр зөөвөрлөж тээвэрлэсэн асуудал гарлаа.

Нийслэл Өргөө амаржих газар засаг захиргааныхаа нэгжийн хувьд Нийслэлд харьяа байгууллага. Нийслэлийн засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагчид Эрүүл мэндийн сайдын зүгээс НЭМГ-ын удирдлага бөгөөд Өргөө амаржих газрын хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцох талаар албан тоотыг хүргүүлсэн. Хуулийнхаа хүрээнд Нийслэлийн харьяа байгууллагуудын удирдлага болоод хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцох асуудал нь  Нийслэлийн засаг даргад эрх нь байгаа. Эрүүл мэндийн сайд хуулийнхаа дагуу ХӨСҮТ-д  хариуцлага тооцох үйл ажлыг хийнэ" гэлээ. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0