Б.Ариун-Уянга


ОРХОН АЙМАГ: 12-р ангийн сурагчид танхимхаар давтлага авч болно

hi

Өнөөдөр Орхон аймгийн Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. 

      Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги буюу төгсөх ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг НЭГ хичээлийн танхимд 10 сурагчтайгаар  халдвар хамгааллын дэглэмийг баримтлан тодорхой цагийн хуваарьтайгаар зохион байгуулах. 

          Нэг удаа 12 хүнээс хэтрүүлэхгүйгээр спорт зааланд тоглох болон НЭГ удаа 10 хүн буюу НЭГ хүнд 4м/кв талбай ноогдохоор тооцож секц, дугуйлан, сургалт, хэлэлцүүлэг, семинар, курс, саун, дамжаа, фитнесс, спиннингээр хичээллэх үйл ажиллагааг өглөө 10.00 цагаас орой 20.00 цагийн хооронд зохион байгуулах. 

         Баян-Өндөр, Жаргалант сумдын хэмжээнд зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд  архи согтууруулах ундааг өглөөний 10.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл худалдан борлуулахыг зөвшөөрсөн хугацааг  2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг дуустал сунгах. 

          Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчлэх үйл ажиллагаа (рестораны архи согтууруулах ундааны үйлчилгээ, баар,  караоке, паб)-г түр зогсоосон хугацааг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг дуустал сунгах. 

       Мөн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа (хичээл, цугларалт, сүм хийдийн хурал, үзвэр, хонжвор, РС тоглоом, уралдаан тэмцээн)-г түр зогсоосон хугацааг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг дуустал сунгах. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0