Б.Ариун-Уянга


“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БА ОРОН НУТАГ” сэдэвт цахим хурал боллоо

hi

Өнөөдөр БОАЖЯ-ны харьяа Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв21 аймгийн Аялал Жуулчлалын газартай цахим хурал зохион байгууллаа. Цахим хуралд Аялал жуулчлалын хөгжлийн төв, 21 аймгийн Аялал жуулчлалын асуудал хариуцсан газрын дарга, мэргэжилтэн албан хаагчид оролцлоо. Хуралд АЖХТ–ийн Алсын хараа, эрхэм зорилго, 2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, орон нутагтай хамтран ажиллах чиглэл зэрэг асуудлаар тус төвийн захирал С.Бат–Эрдэнэ, орон нутгийг төлөөлж “Орон нутагт аялал жуулчлалын салбарын хөгжил, бодит байдал” сэдвээр Баянхонгор амйгийн Гадаад харилцаа, аялал жуулчлалын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Содномсамдан нар илтгэл тавьсан юм.

Түүнчлэн 21 аймгийн хүрээнд тулгараад байгаа аялал жуулчлалын асуудлаар холбогдох талуудын санал, бодлыг сонсох, цаашид хамтран ажиллах, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ. АЖХТ-өөс цаашид 21 аймаг нэгэн уриатай ажиллах, аймаг тус бүрын онцлох аяллын маршрутыг “Feel Mongolia” гар утасны аппликейшнээр дамжуулан олон нийтэд таниулах, БОАЖЯ, АЖХТ, 21 аймгийн Аялал жуулчлалын талаарх бүх мэдээ мэдээллийг нэгдмэл байдлаар олон нийтэд хүргэх талаарх хамтран ажиллах санаачлага дэвшүүллээ. Цаашид зорилт, тулгамдаж буй асуудал, шийдэл, гарцаа тодорхойлох, ололт амжилтаа дүгнэх зорилгоор орон нутгийн Аялал жуулчлалын асуудал хариуцсан байгууллагын албан хаагчидтай жилд 2 удаа цахим хурал зохион байгуулахаар тохиролцлоо.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0