Б.Ариун-Уянга


Орхон аймгийн залуучуудын ордон нээлтээ хийлээ

hi

Улсын төсвийн 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт Залуучуудын ордон байгуулагдаж өнөөдөр нээлтээ хийлээ. Ингэснээр Монгол улсын хэмжээнд залуучуудын ордонтой болж байгаа анхны аймаг болж байгаа юм.

      Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Батлут, ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Аймгийн Засаг дарга С.Батжаргал, Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, М.Түмэнжаргал болон албаны хүмүүс оролцлоо.

         Залуучуудын ордон ашиглалтад орсноор шинээр 13 ажлын байр бий  болж, залуучуудад чиглэсэн олон талт арга хэмжээ, нөлөөллийн үйл ажиллагаа, соёлын үйлчилгээ явуулах болон хувь хүний хөгжил, хөдөлмөр эрхлэлт, гэр бүл төлөвлөлтийн талаар төрөл бүрийн сургалтууд зохион байгуулагдах боломж бүрдэж байна.

           Уг барилга нь 400 хүний багтаамжтай, 1056 м.кв талбайтай, 2 давхар, 280 хүний хурлын танхим, кофе шоп, номын сан, сургалтын танхимуудтай орчин үеийн жишигт нийцсэн цогцолбор юм. Энэ жил орон нутгийн 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж болоод гадна талбайн тохижилтын ажлыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм.

       Энэхүү ордон нь залуучуудын зорилгыг биелүүлэх, ирээдүйгээ бүтээхэд дэмжигч хүч болон сайн сайханд чиглүүлэхэд дэмжлэг болох зорилготой бөгөөд энэ тал дээр орон нутгийн зүгээс анхаарч ажиллах болно гэдгийг Засаг дарга С.Батжаргал онцоллоо.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0