М. Учрал


С.Амарсайхан: ард иргэд Та бүхэнтэйгээ хамтран, бэрхшээл сорилтуудыг хамтдаа даван туулах болно

hi

Шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдаж, өнөөдөр сайд нар тамга тэмдэгээ гардан авлаа.

Шадар сайд С.Амарсайхан: "Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж, Шадар сайдын албыг хаших хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг хүлээлээ.

Төрийн ажил явуулахад сэтгэл, зүтгэл, хариуцлага, хяналт, судалгаа, төлөвлөлт, бас хурд чухал гэж үздэг. Төрийн шат шатны албанд энэ л шаардлагыг тавьж, энэ зарчмыг баримталж ажиллана.

Онцгой комиссоос гарах шийдвэрийн ард олон түмний эрүүл мэнд, амь нас, ажил, амьдралын асуудал байдаг учраас шийдвэр болгоноо бодит тооцоо судалгаанд үндэслэж гаргахыг эрхэмлэнэ.

Цар тахлын хүндрэлийг эрсдэл багатай даван туулах, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажилд хүн бүрийн хичээл зүтгэл хэрэгтэй. Ялангуяа төр засгийн аливаа шийдвэрийг ажил, амьдралд бодитоор хэрэгжүүлэх гол гүүр болсон төрийн алба хаагчид маань үүнд онцгой үүрэгтэй учраас нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах болно.

Өнөөдөр бид ямар эгзэгтэй нөхцөл байдалд байгааг бүгдээрээ мэдэж буй. Хариуцлагатай байна гэдэг нэг хүнээс эхэлдэг. Хариуцлага алдах ч нэг хүнээс эхэлж болно. Иймд хүн бүр алхам тутамдаа хичээх нь чухал байна.

Танхимын гишүүдтэйгээ, ард иргэд Та бүхэнтэйгээ хамтран, бэрхшээл сорилтуудыг хамтдаа даван туулах болно" гэв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0