М. Учрал


Өндөр төлбөртэй сургуулиудын удирдлагууд хувьсах зардал авахаас татгалзахад бэлэн гэдгээ мэдэгдлээ

hi

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өндөр төлбөртэй хувийн ЕБС-иудын хувьсах зардлыг ирэх гуравдугаар сард зогсооно гэдгээ мэдэгдсэн билээ.  Тодруулбал, 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй сургуулиудад төрөөс хувьсах зардал өгөхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. 

Тэгвэл  Монголын хувийн хэвшлийн бага дунд сургуулиудын холбооноос БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд хандаж, хувьсах зардлыг зогсоох талаар албан ёсны шийдвэр гарсан тохиолдолд, авахаас татгалзахаа мэдэгджээ. 

Уг мэдэгдэлд: "Сайд таны олон нийтийн сүлжээгээр 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал олгохгүй гэсэн албан бус мэдэгдлийн дагуу Удирдах зөвлөл, гишүүн сургуулиудын удирдлагуудтай 2021 оны 2 дугаар сарын 14-нд шуурхай цахим хурал хийлээ. Хэдийгээр сайд таны гаргасан мэдэгдэл нь талуудын оролцоог хангаж, харилцан ойлголцох боломж олгоогүй ч хуралд оролцсон 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй гишүүн сургуулиуд таны саналыг дэмжиж албан ёсны шийдвэр болсон цагаас нь эхлэн хууль тогтоомжийн дагуу төрөөс олгож буй хувьсах зардлыг авахаас татгалзан хэрэгжүүлэхэд бэлэн байгаа гэдгээ үүгээр мэдэгдье" гэжээ. 

Хаха 0 2 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1