Б.Ариун-Уянга


УОК: Тусгаарлалтын хугацааг 10 хоногоос хэтрүүлэхгүй байх чиглэл өглөө

hi

Шадар сайд С.Амарсайхан холбогдох сайд нарт үүрэг болголоо. Үүнд:

  • Гурав, дөрөвдүгээр сард гадаадад байгаа иргэдэдээ татан авах ажлыг зохион байгуулж, сард 10-14 удаа тусгай үүргийн нислэгт бэлтгэхийг хангах,
  • Тусгай үүргийн нислэгийн хөнгөлөлттэй холбоотой зохицуулалтыг хийх,
  • Гадаадаас эх орондоо ирсэн иргэдийн тусгаарлах байрыг нэмэгдүүлж, тусгаарлах байрны орчин нөхцөлийг төлбөрөөс хамаарч гурван ангилалд хуваах, иргэд өөрөө сонголтоо хийх,
  • Тусгааралалтын хоногийн тоог багасгах,
  • Гэрээр тусгаарлагдсан иргэдийг технологийн шинэ шийдэл, цахим хэлбэрийг ашиглан хяналтад байлгах,
  • Вакцин хийлгэсэн иргэдэд олон улсын стандартад нийцсэн паспорт бэлтгэж, олгох асуудлыг судалж хэрэгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт тус тус үүрэг болголоо.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх