Б.Ариун-Уянга


“Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн Хятадын компанитай хийсэн тэмцэл үр дүнгээ өгчээ

hi

Цар тахлийн энэ хүнд цаг үед улс орон даяараа бүсээ чангалж, зардал төсвөө танах шаардлагатай болоод байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан мэдэгдсэн билээ. Тэгвэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн “Зүүн цанхийн” уурхайн гэрээт олборлогч Хятадын “TTJVco” ХХК-тай хийсэн хууль бус гэрээ энэ сарын 28-нд дуусгавар болох гэж байгаатай холбогдон манай улсад илүү давуу боломж үүсч буй талаар саяхан тус компанийн ҮЭ-ийнхэн бидэнд мэдээллээ.  

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн бидэнд мэдээлснээр дээрх Хятадын компанийн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай хийсэн энэхүү гэрээ нь Монгол улсын хууль дүрмийг зөрчин хийгдсэн бөгөөд үүнээс үүдэн ам долларын ханшийн зөрүүгээс шалтгаалж, манай улс өдөр бүр ихээхэн алдагдал хүлээж байжээ.

Тус компани нь 2013 онд хууль бусаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн машин техникийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч байсан ба харин уг гэрээ дуусгавар болсноор одоо “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилчид өөрсдийн машин техникээ буцаан аваад зогсохгүй 3-4 дахин бага зардлаар уурхайгаа ажиллуулах боломжтой болж байгаа юм байна. Харамсалтай нь энэ талаар мэдээлэл хийсэн дээрх компанийн ажилтнуудыг “TTJVco” ХХК удаа дараа шүүхэд өгч “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн дарга С.Эрдэнээс авхуулаад бүсад ажилтныг шүүхийн шийдвэр гартал ямар нэгэн мэдээлэл хийх боломжгүй болгоод байгаа ажээ. Эцэст нь дүгнэж хэлэхэд манай төр засгийн удирдлагууд ийм сайхан боломжийг огтхон ч алдаж болохгүй нь хэнд ч ойлгомжтой билээ.

Хаха 1 6 Таалагдсан 0 Гунигтай 5 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1