Б.Ариун-Уянга


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайд Ли Ё Хун-г өнөөдөр хүлээн авч уулзав

hi

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр цар тахлын хүнд цаг үед БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд дэмжлэг туслалцаа үзүүлж, нутаг буцах хүсэлтэй иргэдийг татан авах, тусгай үүргийн нислэг үйлдэхэд харилцан дэмжлэг үзүүлж ирснийг талууд тэмдэглэж, энэ чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар боллоо. Мөн Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэх, цар тахлын нөхцөл байдал намжмагц дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, хоёр талын хамтын ажиллагааг бүхий л салбарт эрчимжүүлэх талаар ярилцлаа.

Түүнчлэн уулзалтын үеэр олон улс, бүс нутгийн тавцанд хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, нэн ялангуяа Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар талууд харилцан тохирсон байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0