М. Учрал


УОК: БНХАУ-ын Синофарм вакциныг ДЭМБ-аас батлагдмагц вакцинжуулалтдаа ашиглана

hi

БНХАУ-аас илгээсэн 300 мянган тун Синофарм вакциныг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарын албаныханд хүлээлгэн өглөө. БНХАУ-аас манай улсад сууга Элчин сайд тусгай нислэгээр ирсэн вакциныг хүлээлгэн өгсөн байна. Тус вакцины хувьд одоогийн байдлаар ДЭМБ-аас зөвшөөрлөө аваагүй байгаа учир баталгуужуулсан тохиолдолд манай улс вакцинжуулалтдаа ашиглана гэдгийг УОК-оос мэдээлсэн.

Уг 300 мянган тун вакциныг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар олгож байгаа юм.

Манай улсын хувьд өнөөдөр өглөө БНЭУ-аас 150 мянган тун АстраЗенека вакциныг хүлээн авсан. Вакцинжуулалтыг өнөөдөр эхлүүлэх бөгөөд эхний тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм

Хаха 0 2 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0