М. Учрал


Гэрийн ажиглалтын журам зөрчсөн иргэнийг 500 нэгжээр торгожээ

hi

Дотооддоо халдвар тархсанаас хойш УОК-ын даргын баталсан Коронавируст халдвар (Covid-19)-ын үед иргэдийг тусгаарлах, ажиглах түр журам баталсан билээ. Тэгвэл дээрхи журмыг зөрчсөн иргэдэд хариуцлага тооцох арга хэмжээ авчээ.

Тодруулбал, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас энэ сарын 4-ний өдөр иргэн "Б"-д холбогдуулан шалгасан зөрчлийн хэрэгт аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Тиймээс эрх бүхий байгууллагын шийдвэрийг хүндэтгэн, гэрийн ажиглалтын түр журмыг хэрэгжүүлж, өөрийгөө болон бусдыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг холбогдох албанаас санууллаа.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0