
Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутаг руу зорчихоор 1110 иргэн smartdarkhan.com цахим хаягаар бүртгүүлсэн байна.
Тухайн иргэдийг нэгдсэн журмаар гаргах ажлыг хоёрдугаар сарын 24-ний өдөр Авто тээврийн төвд зохион байгуулахаар боллоо. Хувийн унаагаар явах иргэдийг тухайн өдрийн өглөө 10:00 цагт, нийтийн тээврийн хэрэгслээр явах иргэдийг 15:00 цагт гаргахаар болжээ.
Дархан-Уул аймгаас гарвал 30 хоног буцаж ирэхгүй байх нөхцөлтэйгөөр иргэдийг бусад аймаг, хот руу зорчихыг зөвшөөрөх аж.
×