“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын /ТББ/ тэргүүн Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 25-ны өдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогджээ.
Эргэн сануулахад, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаас “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын /ТББ/ тэргүүн Г.Загдаад зургаан жил хоёр сар, түүний эхнэр Г.Амарсайханд нэг жилийн хорих ялыг тус тус оноосон юм.
×